Pc Hub гэж юу вэ?
Бид PC тоглоомын газрууд бизнесээ хэрхэн удирдаж, хэрэглэгчдэдээ үйлчилдэг байдлыг шинэ түвшинд гаргах зорилготойгоор бүтээгдсэн платформ юм.
Бидний түүх
PC Hub нь нэгэн энгийн боловч бодит амьдрал дээр маш том асуудлаас үүссэн. Бид өөрсдөө PC тоглоомын жинхэнэ хорхойтнууд. Найзуудтайгаа хамт тоглох, цаг захиалах бүрт сул PC олох маш хэцүү, сул байгаа эсэхийг заавал утсаар асуух, биеэр очих, эсвэл Facebook page-ээр бичих хэрэг гардаг байлаа. Энэ бүхэн нь цаг алдаж, олон хүний хувьд бухимдал үүсгэдэг байсан.
Бид энэ асуудлыг жинхэнэ утгаар нь шийдэхийн тулд PC Hub-ийг бүтээхээр шийдсэн.
2025 онд манай 5 хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү асуудлыг бүрэн шийдэх зорилгоор энэхүү апп болон вэб платформыг бүтээж эхэлсэн бөгөөд өнөөдөр PC Hub нь PC тоглоомын газруудын захиалга, суудлын удирдлагыг хурдан, хялбар, ухаалгаар шийддэг систем болон хөгжиж байна.
Бидний үнэт зүйлс
Бидний хийж буй бүхний суурь болсон зарчим, итгэл үнэмшил
Эрхэм зорилго
PC тоглоомын газруудыг бизнесээ өсгөж, амжилтад хүрэхэд нь хамгийн шилдэг технологиор дэмжинэ.
Хэрэглэгч бол Төв цэг
Бидний гаргасан шийдвэр бүр хэрэглэгчдийн амжилт, өсөлтийг нэн тэргүүнд тавьдаг.
Шинийг бүтээгч
Боломжийн хил хязгаарыг давж, хамгийн сүүлийн үеийн онцлог, туршлагыг байнга нэвтрүүлнэ.
Нэгдэл ба Хүч
PC эзэмшигчдийг нэгтгэсэн, хамтдаа өсөж хөгждөг хүчирхэг нийгэмлэгийг бүтээнэ.
Манай баг
PC Hub-ийг бүтээж, хөгжүүлж буй хүсэл тэмүүлэлтэй багийн гишүүд

Сүбээдэй
Багийн ахлагч

Баяржавхлан
Багийн гишүүн

Батсайхан
Багийн гишүүн

Тэмүүжин
Багийн гишүүн

Цэрэнпунцаг
Багийн гишүүн